Холбоо барих

Бидний тухай

Монголын үндсэний чөлөөт телевиз ТV8 нь 2006 оны 3-р сарын 24-нд эфирээ цацаж ард түмэн үзэгч олондоо анхны нэвтрүүлгээ хүргэж байсан билээ. Энэ өдрөөс хойш тв8 телевизийн уран бүтээлчид бид үзэгч олонтойгоо хамтдаа 9 дахь жилээ үдэж байна. Бидэнтэй цуг байгаарай уриан доор нэгдэж уран бүтээлээ туурвидаг манай хамт олон үзэгчидэд нээлттэй хамгийн шударга телевизийн нэг юм. Энэ хугацаанд олон мянган үзэгчидийн сонгон үзэх дуртай телевизийн нэг болсон нь зайлшгүй үнэн бөгөөд монголын телевизийн салбарт өөрийн гэсэн шинэ өнгө аясыг нэмж, шинэ дүр төрхтэйгээр үзэгчидтэйгээ учран золгосон билээ. Телевизийн салбарт хэдийнээ орон зайгаа бий болгосон гэдэгтэй итгэл дүүрэн байна. Манай телевизийн “Толь”мэдээллийн хөтөлбөр нь хэвлэлийн хүрээлэнгээс явуулсан судалгаагаар сүүлийн 2 жил тасралтгүй эхний байранд жагсаж өндөр амжилттай яваа. Ард түмний шимтэн үздэг олон сайхан нэвтрүүлгүүдийг чанарын өндөр түвшинд цацаж уран бүтээлээ туурвидаг билээ.

Манай телевизийн эфир өдөр бүр 08:00- шөнийн 02: 00 цаг хүртэл үргэлжилдэг. Манай уран бүтээлчид 10 минутын нэвтрүүлгээс эхлээд 1 цагийн хугацаанд үргэлжлэх бүхий л нэвтрүүлгийг чанарын өндөр түвшинд сэтгэл зүрхээ зориулан бэлтгэдэг.

Телевиз бол дүрсний урлаг. Энэ ч утгаараа телевизийн амин судас болсон дүрсийг дэлгэцнээ буулгадаг олон сэтгүүлч , хөтлөгч зураглаачид нар нийлэн ажиллаж үйл явдалын өрнөлийг үзэгчидэд хүргэдэг.

Манай уран бүтээлчдийн баримтлах зарчим

Мэдээллийн эх сурвалжаа ашиглахдаа үнэн зөв талыг баримтлах
Хөтөлбөр нь үзэгчдэд мэдлэг олгоход чиглэсэн бодлогыг баримтлах
Аливаа асуудалд олон урьгалч үзлээр хандаж, олон талын эх сурвалжаас мэдээлэл бэлтгэдэг байх.
Сэтгүүлч, уран бүтээлчид нь ёс зүйн өндөр хариуцлагатай байх
Сэтгүүлч, уран бүтээлчид нь цаг ямагт шинэлэг санаа эрэлхийлж эрхэмлэх
Үзэгчидтэй байнгын амьд харилцаатай, хамтын ажиллагаатай байж ажиллах
Хүнлэг энэрэнгүй шудрага журамт байх