Холбоо барих

Захиралын мэндчилгээ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

ТВ8 телевиз 2006 онд анхны эфирээ нэвтрүүлсэн билээ. Өнгөрсөн хугацаанд үзэгчиддээ цэнгээнт танин мэдэхүйн олон төрлийн нэвтрүүлэг болон гадаад дотоодод өрнөж буй үйл явдлын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэсээр байна. Техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн 2014 оноос HD порматаар телевизийн өргөн нэвтрүүлгээ цацаж эхэллээ. Мөн эх орондоо амьдран суугаа үзэгчид төдийгүй хилийн чанадад амьдран суугаа монголчууд маань онлайнаар ТВ8 телевизийн эфирийг хүлээн авч үзэх боломжийг бид бүрдүүллээ. Ингэснээр үүлэн системээр дамжуулан интернетэд холбогдсон бүх л газраас гар утаснаасаа шууд телевизийн программийг үзэх юм. Цаашдаа бяцхан үзэгчиддээ хүүхдийн нэвтрүүлэг хөтөлбөрүүд, залуусдаа зориулсан энтертайнмент шоу нэвтрүүлэг, нас насны үзэгчиддээ чиглэсэн танин мэдэхүйн олон төрлийн нэвтрүүлэгүүд болон нийгэмд болж буй бодит мэдээ мэдээллийн хөтөлбөрүүдийг цаг алдалгүй, үнэн зөв түргэн шуурхай бэлтгэн хүргэхээр манай хамт олон ажиллаж байна. Бид цуг байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа.

Хүндэтгэсэн ТВ8 телевизийн захирал С.Отгонмөнх