Responsive image

Манай улсад усны нөөц хомс байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслөөс өнөөдөр Төрийн ордонд “Усны засаглал” нэгдсэн илтгэлийг зохион байгууллаа. Энэ үеэр БОНХАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн зохион байгуулалтын газрын дарга Г.Мөнх-Эрдэм  “Усны үнэ цэнэ” илтгэлдээ, “Монгол орон усны нөөцөөр хомс орны тоонд ордог. Манай улсын усны нөөц 600 шоо км. Өнөөдөр бидний хэрэглэж байгаа хэрэглээ усны нөөцийнхөө 30-40 хувьд хүрсэн. Усны нөөц ялангуяа газрын доорх усны нөөц нөхөн сэлбэгдэх хугацаа олон зуун жилээр үргэлжилдэг. Бид тэр нөөцөөсөө хэрэглэдэг орон болж хувирч байна. Цаашид элбэг байдаг, нөхөн сэлбэгддэг, гадаргын усыг ашиглах бодлого руу төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай" гэв. Усны нөөц багатай орны хувьд манай улс харьцангуй эмзэг байдалд байгааг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. 

 

Бусад мэдээлэл