Responsive image

"Гоёл-2016" наадмын топ моделиор загвар өмсөгч Х.Уянга тодорлоо.

Монголын Дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2016” наадам шилдгүүдээ тодрууллаа,Топ моделиор загвар өмсөгч Х.Уянга тодорсон ба мөн тус наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр А.Хулан, шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр Д.Баяртогтох нар шалгарсан байна. Гранпри шагналыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Д.Өнөболор хүртсэн бол наадмын Шилдэг загвар зохион бүтээх товчоогоор “Говь” ХК  тодорсон юм. Наадмын тусгай шагналыг Өвөр Монголын дизайнер Номин болон Бажуна салоны дизайнер Б.Батсүх нар хүртлээ. Шилдэг залуу дизайнераар “Эртний Монгол хийц” салоны дизайнер О.Уранцэцэг тодорсон бол Шилдэг makeup artist-аар Наруми салоны н.Аззаяа, н.Марина нар, шилдэг үсчингээр Stylish салон шалгарсан. Мөн гоёлын хувцасны шилдэг дизайнераар Ц.Отгон, Үндэсний хувцасны шилдэг дизайнераар Мon Сouture салоны дизайнер Х.Батзаяа, Чөлөөт хувцасны загвараар Урбан жийнс брэндийн дизайнер, Уран сэтгэмжийн загвараар дизайнер н.Мягмарсүрэн, н.Батсүрэн нар шилдгээр шалгарлаа.

Бусад мэдээлэл