Responsive image

Автобусны жолооч хүний аминд хүрлээ

Нийтийн тээврийн жолооч нартай холбоотой зам тээврийн осол буурахгүй байна гэж Замын цагдаагийн газраас мэдэгдлээ. 

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн аюулгүй байдал хангалттай бус,  зорчигчид сууж, бууж амжаагүй байхад хөдөлгөөнөө эхэлдэг,  хаалгандаа хавчих, энэт огцом тоормослох, хоорондоо уралдах, гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх гээд нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарыг гаргадаг зөрчил зөндөө. 

 Гэтэл өнөөдөр  өглөөний 09.50 цагийн орчимд  Сонгино хайрхан дүүргийн нутаг "Хархорин" захаас баруун тийш "Миний дэлгүүр"-ийн урд замд “Тэнүүн огоо” компанийн "Daewoo BS-106" маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 50 орчим насны эрэгтэй хүнийг дайрч амь насыг нь хохироосон байна. Мөн тус дүүргийн Хангай захаас зүүн хойш замд “Атибус” компанийн "H.Aero Citi -540" маркийн автобусны жолооч Г нь  “Тэнүүн огоо” компанийн "H.Aero Citi -540" маркийн Д жолоочийн  автобустай мөргөлдөж зорчигч  дөрвөн хүнийг  гэмтээжээ. 

Бусад мэдээлэл