Responsive image

74 настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг саатууллаа

74 настай эмээг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа. Өнөөдөр өглөө БГД-ийн цагдаагийн албан хаагчид шуурхай ажилласны дүнд 24 цагийн дотор гэмт этгээдүүдийг баривчилсан байна. Хэргийг 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат М, 1990 онд төрсөн Увс аймгийн харьяат А, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат Б нар үйлджээ. Тэд Баянгол дүүргийн 15 дугаар хороо 24 дүгээр байрны 2 дугаар орцонд 74 настай Ц-гийн цүнхийг булааж, шатнаас унагасан юм. Тэднийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Бусад мэдээлэл