Responsive image

Мэдэгдэл: Сар шинийн баярыг угтсан тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалтад орох өөрчлөлтүүдийн тухай НЗЦГ-ын Хөдөлгөөн зохицуулалт хариуцсан хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

​Сар шинийн баярын өмнөх долоо хоногуудад дараах өөрчлөлтүүд орох юм байна.

  • Нэгдүгээр сарын 30, хоёрдугаар сарын 6-ны БЯМБА гарагуудад
    Авто машины улсын дугаарын сүүлчийн орон 2,4,6,8,0-р төгссөн бол хөдөлгөөнд оролцоно.
     
  • Нэгдүгээр сарын 31, хоёрдугаар сарын 7-ны НЯМ гарагуудад 
    Авто машины улсын дугаарын сүүлчийн орон 1,3,5,7,9-р төгссөн бол хөдөлгөөнд оролцоно


Хязгаарлалтын бүс: СХД-ын Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд тус хязгаарлагдсан замаар улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд ОРОЛЦОХГҮЙ.


НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ

Нэгдүгээр сарын 30, 31, хоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг "Хүчит шонхор" худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн /хуучнаар/ уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд НЭГ ЧИГийн хөдөлгөөнтэй болно.

Бусад мэдээлэл