Responsive image

Хөдөлмөрийн яамнаас өршөөлөөр суллагдсан 50 иргэн тус бүрт 1 сая төгрөг олгохоор болжээ

Өршөөлөөр суллагдсан 50 иргэнд тус бүр нэг сая төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, эдгээр иргэнд зориулсан “Сайхан амьдрал таны гарт” сарын аяныг Хөдөлмөрийн яамнаас зохион байгуулсан байна. Аяны хугацаанд Өршөөлийн хуулиар суллагдсан иргэд сургалтад хамрагдаж, бизнес хийх төсөл бичих зэрэг олон зүйл сурсан аж.

Сургалтад хамрагдсан иргэдийн бичсэн төслөөс 50-ийг нь шалгаруулан бизнесээ эхлүүлэх боломжийг ханган сая, сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болжээ.

Бусад мэдээлэл