Responsive image

Маргааш "Болор цом"-д шилдэг 33 найрагч оюуны бядаараа өрсөлдөнө

МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохиож оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулдаг утга уянгын их наадам маргааш буюу 2016.02.02-нд 33 дахь жилдээ болох гэж байна.

Анх 1983 онд зохиогдсон цагаас өдгөөг хүртэл, цаашид ч үргэлжлэх “БОЛОР ЦОМ” наадам нь үгийн урлагт шимтэгч, түүгээр сэтгэлээ хөглөдөг хүн бүхний сонорыг мялаасаар буй.

Тус наадмын хамгийн анх зохиогдсон жил Дэндэвийн Пүрэвдорж найрагч “Хүн төрөлхтөнд хүргэх шүлэг”-ээрээ тэргүүлж байсан бол удаах жил нь Дөнгөдийн Цоодол “Нэр нь тодроогүй баатрууд”, дараа жил нь Бавуугийн Лхагвасүрэн  “Шагнал” шүлгээрээ тус тус тэргүүлж тэр цагаас хойш ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ц.Хулан, Ц.Бавуудорж, Б.Галсансүх, Д.Урианхай, А.Эрдэнэ-Очир гээд олон арван найрагч эл наадмаас төрөн гарч, яруу найргийн гайхамшгийг түгээн дэлгэрүүлж байна.

Өнөө жилийн “Болор цом” яруу найргийн наадамд бүтээлээ сойж өрсөлдсөн зуу гаруй уран бүтээлчээс шилдэг 33 найрагчийн нэр тодроод байна. Онгод, хийморь нь цогцолсон найрагчид маань Янжинлхамынхаа мэлмий дор ямархан шүлгээ сойж, найргийн диваажинд хүргэх бол?

1. Б.Алтанхуяг 
2. М.Амархүү
3. Н.Батболд
4. Б.Батсайхан 
5. Б.Баттулга
6. Л.Батцэнгэл
7. Б.Батхүү 
8. Т.Баянсан
9. Б.Болорцэрэн
10. Б.Буянбадрах /Ховд/
11. М.Билэгсайхан
12. Л.Ганзул
13. Д.Гансүрэн /Хэнтий/
14. Э.Гантулга
15. Ц.Гончиг /Хөвсгөл/
16. Ч.Дамдиндорж
17. Н.Мөнхбаяр
18. Н.Минжинсайхан
19. С.Начин
20. П.Нямлхагва
21. М.Отгонбаяр
22. Б.Тогмид /Өвөрхангай/
23. Ай.Төмөр-Очир
24. Д.Түвшинцэцэг
25. Б.Чулуунцэцэг
26. М.Уянсүх
27. С.Ууганбаяр
28. Ч.Ууганбаяр
29. О.Цэнд-Аюуш
30. Ц.Эрдэнэбаатар
31. О.Эрдэнэбүрэн
32. Э.Уран -ӨМӨЗО
33. Т.Энххад-ӨМӨЗО

 

Бусад мэдээлэл