Responsive image

Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт хийхээр төлөвлөж байна

Энэхүү нэмэлт дархлаажуулалтыг 19-30 насныханд хийхээр төлөвлөж байна.Сүүлийн хэдэн сар улаанбурхан өвчний дэгдэлт газар аваад байгаа билээ. Тиймээс Эрүүл мэнд, спортын яамнаас ийнхүү Улаанбурханы дархлаажуулалт хийхээр төлөвлөсөн байна. 

 

 Өнөөдрийн байдлаар 9383 Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 1890 хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.  Өвчлөлийн насны ангилал 47 хувийг 15-29 насныхан, 11 хувийг 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдийн өвчлөл эзэлж байна. Өвчнөөр эндсэн хүүхдийн 90 хувь нь вакцин тариулах нас болоогүй, суурь өвчтэй, хавсарсан эмгэгтэй, рахит, тэжээлийн дутагдалтай хүүхдүүд байна. Учир нь 0-8 сартай хүүхдүүд өвчлөлд ихээр өртөж байгаа нь есөн сартайгаас Улаанбурханы товлолтын вакциныг хийж эхэлдэгтэй холбоотой байна. Одоогоор Халдварт өвчин судлалын үндэсний төв болон дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна.

Бусад мэдээлэл