Responsive image

Пит Жоли нарын охин улстөржив

Анжелина Жоли, Брэд Питт нарын охин Шайло өнөөдөр дэлхий дахинд үүсээд байгаа улс төрийн асуудалд ихэд санаа зовниж байгаа аж. Сири Улсад болж байгаа аян дайнаас дутааж Европ руу үй олноороо дүрвэж байгаа хүмүүсийн төлөө тэрбээр ихэд сэтгэл зовнижээ. Яг үнэндээ бол өнөөдөр Европын дийлэнх орнууд дүрвэгчдийг хүлээж авахгүй байгаа. Ийм байдалд сэтгэл зовнисон есөн настай Шайло охин бухимдлаа илэрхийлсэн аж. 

Хэд хоногийн өмнө охин ээж, аавынхаа хамтаар Лос-Анжелес хотын нисэх онгоцны буудал дээр хүмүүсийн нүдэнд өртсөн байна. Аялалд гарахдаа Шайло охин эрдэмтэн Альберт Эйнштейны хөрөг зураг бүхий цамц өмссөн байв. Дор нь “Эйнштейн ч мөн цагаач байсан юм шүү” гэсэн бичвэр байжээ. Ийм аргаар Жоли, Питт нарын охин цагаачдын талд байгаагаа илэрхийлжээ.

Бусад мэдээлэл